TreePampers® бол модны сууринд үндэсний доор тавьж хэрэглэдэг, ус хадгалах, чийгийг тогтвортой барих, ургалт дэмжих, хөрсийг хамгаалах зориулалттай инновац шингэсэн бүтээгдэхүүн юм.
Монголын хахир хуурай уур амьсгал, ялангуяа говийн бүсэд модны ургалтыг дэмжихэд маш тохиромжтой.
TreePampers®-ийн гол давуу талууд:
Усыг шингээж удаан хадгална: бороо, усалгаа, цан буусан чийгийг өөртөө шингээж, аажмаар модны үндэст өгдөг.
Ууршилтыг бууруулна: нарны хэт халуунд хөрс хурдан хатахгүй, үндэс чийгээ алддаггүй.
Элсэн болон чулуурхаг хөрсөнд тохиромжтой: говь болон хангайн бүсийн хөрсний нөхцөлд туршигдсан.
Механик хамгаалалт үзүүлнэ: хөрсний цохилт, шавар шуурганд үндсийг хамгаална.
Байгальд ээлтэй, био задардаг материал агуулсан.

